Эстонийн парламентын дарга Хенн Пыллуаас ОХУ-аас “бүрэлдэхүүндээ хавсаргасан” газар нутгийг буцааж өгөхийг шаарджээ. Түүний хэлснээр бол Орос улс Эстонийн газар нутгийн 5 орчим хувийг хавсарган эзэлсэн бөгөөд 1920 онд байгуулсан Тартугийн энхийн гэрээнд эргэн орохыг шаардсан байна. “Бидэнд Оросын газар нутгийн сөөм ч хэрэггүй. Зөвхөн өөрсдийн юмаа эргүүлж авахыг хүсэж байна” гэж парламентын дарга Facebook-тээ бичжээ. Тарту энхийн гэрээг 1920 онд ЗСБНХОУ ба Эстонийн хооронд байгуулсан бөгөөд энэхүү баримт бичгийн дагуу Эстонид одоогийн Псков, Ленинградын нутаг дэвсгэрийн зарим газар шилжсэн байна. Эстони ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсноос хойш эдгээр газар нутгийг эргүүлэн авсан аж. Эстони улс газар нутгаа буцааж өгөхийг шаардаж байгаа бол Орос улс Тартугийн энхийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Эстонийн улс төрч уг нэхэмжлэлээрээ ОХУ-ын ГХЯ-ны Европын хоёрдугаар газрын дарга Сергей Беляевын хэлсэн үгэнд хариу барьжээ. Беляев нь "РИА Новости" -д өгсөн ярилцлагадаа Эстони улс хилийн тухай гэрээг батлахын тулд хүчин төгөлдөр биш болсон Тартугийн энхийн гэрээ руу буцахыг шаардаж байгаа талаар дурджээ.