ХБНГУ-ын Ерөнхийлөгч асан Ричард фон Вайзсаккерын (1984–1994) хүүг лекц уншиж байх үеэр нь хутгалан амь насыг нь хохироожээ. 59 настай Фриц фон Вайцзеккер Берлин хотын Schlosspark-Klinik эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байжээ. Берлин хотын цагдаагийн газраас мэдээлснээр лекцэд сууж байсан хүн гэмт этгээдийг зогсоох гэж оролдоод хүндээр шархадсан байна. Гэмт этгээдийг баривчилсан байна.