Филиппиний хойд нутгаар “Рамон” хар салхи дэгдсэнтэй холбогдуулан 5.4 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлсэн тухай тус улсын байгалийн гамшгийн хор уршгийг арилгах байгууллага мэдэгджээ. Эрх баригчид сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлүүдийг түр хугацаанд цуцалсан байна. Харин төрийн байгууллага болон хувийн зарим компаниуд өнгөрсөн мягмар гарагаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.Хар салхины улмаас Санта-Анна, Гонзага дүүргүүдэд эрчим хүч тасарсан байна. Нүүлгэн шилжүүлэх ажилд армийнхныг татан оролцуулжээ.