БНСУ, Японы хооронддох худалдааны маргааны талаарх хэлэлцээний хоёрдугаар үе шат Швейцарын Женев хотноо болжээ. Уг хэлэлцээрээр талууд үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй гэж БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Хэ Кван мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжлав. Хүүний хэлснээр бол хэлэлцээр зургаан цагийн турш үргэлжилж, талууд харилцан авсан арга хэмжээнүүдийнхээ талаар хэлэлцсэн авч аль аль нь байр сууриа өөрчлөөгүй байна. Өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан хоёр талын хэлэлцээний эхний үе шат мөн үр дүнд хүрээгүй юм. Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы компаниудаас шаардсан билээ. Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үзэж, шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн аж. Өнгөрсөн долдугаар сарын эхээр Япон улс БНСУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүдийн экспортын хяналтыг чангатгасан бөгөөд үүнийгээ шүүхийн дээрх шийдвэртэй холбоогүй хэмээн мэдэгдсэн юм.