Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Оросын С-400 пуужингийн системээс татгалзах боломжгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад хэлсэн тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. “Турк улс С-400 асуудлаар бодлоо өөрчлөхгүй гэдгийг бид АНУ-ын Ерөнхийлөгчид тайлбарлалаа. Би түүнд Турк улс хэрхэн С-400 пуужинг худалдан авахаар болсныг ярихад Трамп бидний зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэж Туркийн удирдагч Анкарад үг хүлэхдээ мэдэгдсэнийг NTV суваг дамжуулжээ.