Өнөөдөр өглөө БНХАУ-ын төрийн зөвлөл Хонконгийн Цагдаагийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь захирагч Кэри Ламын санал болгосон Крис Таныг томилжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв. “Сянган (Хонконгийн хятад нэр) онцгой захиргааны тухай БНХАУ-ын үндсэн хуульд заасны дагуу 11-р сарын 19-ний өдөр тус улсын Төрийн зөвлөл Хонконгийн засаг захиргааны дарга Карри Ламаас дэвшүүлсэн Дан Бинжяныг (Крис Таны хятад нэр) тус захиргааны цагдаагийн комиссараар томилох шийдвэр гаргалаа” гэж мэдээлэлд дурджээ. Энэхүү шийдвэр гэнэтийн зүйл биш байсан бөгөөд дээрх томилолтын талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Хонконгийн хэвлэлүүдээр тархсан аж. Шинээр томилогдож буй Крис Тан нь 1987 оноос Хонконгийн хууль сахиулах албанд ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 11-р сараас цагдаагийн комиссарын орлогч даргын албыг хашиж байгаа юм байна.