Их Британийн армийнхан Ирак болон Афганистанд явуулж байсан байлдааны үйл ажиллагааны үеэрээ ингэн иргэдийн эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдэж байсныг “Sunday Times” сонин болон “BBC” мэдээллийн агентлаг хамтран илрүүлжээ. Энэ тухайгаа дээрх мэдээллийн байгууллагууд өчигдөр мэдэгджээ. SAS-ын (Их Британийн Агаарын хүчний тусгай анги) нэгэн байлдагч олон удаагийн аллага үйлдсэн мөн Шотландын армийн Black Watch тусгай салааныхны зүгээс энгийн иргэдийг зодох, тамлан яргалах, хүчирхийлэх зэрэг үйлдэл гаргасан талаар хэвлэлүүд Ирак болон Афганистан дахь Британийн армийн байлдааны ажиллагааг мөрдөн шалгалтын байсан нууц материалуудыг эх сурвалжаараа дурдан мэдээлсэн байна. Жишээ нь “Sunday Times” сонины тодруулснаар 2012 онд Афганистанд SAS-ын байлдагч гэртээ цай уугаад сууж байсан гурван насанд хүрээгүй хөвгүүдийг буудан алжээ. Хэргийг цэргийн прокурорын газарт шилжүүлсэн боловч авч хэлэлцээгүй байна. 2003 онд Иракийн Басра хотын шоронгийн хоригдлуудтай зүй бусаар харьцан зодож тамласны улмаас хоёр хүн нас барсан аж. Мөн 2003 онд Blach Watch тусгай салааны хэсэг байлдагчид эмэгтэйчүүдийн хүчиндсэн хэргийг мөрдөн шалгаж байсан Иракийн цагдааг алсан хэргийг ч цаашид шалгаагүй байна. Их Британийн Батлан хамгаалах яамны нууц материалд “хуулийн байгууллагынхан Ирак болон Афганистан дахь Их Британийн армийнхны ёс зүйн талаар өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай дурдаад “Хараат бус цэргийн прокурорын газар дээрх хэргүүдэд эрүүгийн үүсгэхгүй байх шийдвэр гаргасныг” тэмдэглэснийг “BBC” агентлаг дэлгэжээ. Ирак дахь дайны үеэр (2003 - 2011) Их Британийн цэргийн тоогоороо АНУ-ын дараа хоёрдугаарт орж, нийт 45 мянган бие бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд 179 цэргээ алдсан юм. Афганистан дахь байлдааны байлдааны ажиллагаагаар (2001 - 2015) тус улсын зэвсэгт хүчин 456 цэргээ алдсан аж.