Австралийн Квинсленд мужид тахианы өндөгний хэмжээтэй мөндөр орж, автомашин,орон сууц байгууллагуудын цонхыг хагалжээ. 7News сувгийн мэдээлж буйгаар "аварга том мөндөр болон хүчтэй салхи" талаар Гримпи хотоос Брисбены өмнөд хэсэгт хүртэлх суурин газруудад сэрэмжлүүлэг зарласан аж. Байгалийн уг үзэгдэл Квинсленд мужийг ч тойрсонгүй. Хүчтэй салхины улмаас 20 мянган өрх эрчим хүчээр тасалджээ.