Өчигдөр /2019.11.12/ Газын зурвасаас Израйлын хотууд руу 200 орчим пуужин харвасан тухай Израйлын Зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас мэдээллэв. Израилын Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь “Лалын жихад” бүлэглэлийн толгойлогч Бахи Абу аль-Атаг устгасны дараа тус зурвасын хилийн байдал хурцаджээ. Тус бүлэглэлийнхэн толгойлогчоо алдсаны хариуг ийнхүү авч байгаагаа мэдэгдсэн байна. Изралийн агаарын довтолгооноос хамгаалах систем олон аравн пуужинг замаас нь устгаж чаджээ. Мөн алан хядагчдын харвасан пуужингуудынтэн хагасаас илүү нь зэлүүд газар унасаныг Изралийн зэвсэгт хүчнийхэн онцлов. Тиймээс азаар хүний амь эрсдээгүй байна. Израилын Батлан хамгаалахын шинэ сайд Нафтали Беннетт Газын зурвасаас 80 км-ийн радиуст орших суурингуудад 48 цагийн "онц байдал" тогтоожээ.