Таиландад цагдаагийн бэлтгэл генерал шүүхийн танхимд маргалдаж буй талын хүнийг болон түүний өмгөөлөгчийг буудсан хэрэг гарчээ. 67 настай цагдаагийн бэлтгэл генерал Тханин Чантратхип 10 жил газрын маргааны асуудлаар шүүхдэлцэж байгаа аж. Энэ сарын 12-ны өглөө тэрбээр Чантхабури мужийн шүүхийн танхимд шүүхийн шийдвэрийг сонсохоор нэхэмжлэгч талынхантай хамт иржээ. Хэсэг хугацааны дараа талууд хоорондоо маргалдаж, сүүлрүүгээ хараалын үгс урсгаж гарчээ. Хэрүүлийн үеэр бэлтгэл генерал гар буу гаргаж ирээд нэхэмжлэгч талынхан руу бууныхаа сумыг дуустал буудсан байна. Нэхэмжлэгч, өмгөөлөгч хоёр газар дээрээ нас барсан аж. Харин нэхэмжлэгчийн гэргийн өөр нэг өмгөөлөгчийн хамт хүнд шархадсан байна. Шүүхийн хамгаалалтын ажилтан бэлтгэл генералыг буудан шархдуулжээ. Хэрэгтэн эмнэлэгт нас барсан байна.