Италийн 200 мянган иргэн хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гахар өргөдлөө өгчээ. Энэ тухай Italia Oggi сонин мэдээлэв. 2018 онд тухайн үеийн ерөнхий сайдын орлогч Маттео Сальвинигийн санаачилснаар иргэдийн тэтгэврийн насыг 67-оос 62 болгон (хэрэв тухайн хүн 38 жил хөдөлмөрлөсөн бол) 5 жилээр бууруулсан аж. Харин тус улсын шинэ Засгийн газар энэ хуулийг өөрчилж магадгүй байгаа тул 38 жил ажилласан л бол наснаасаа эрт тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 2 сарын дотор 200 мянгад хүрчээ.