Даваа гараагт Хонконгод болсон эсэргүүцлийн үеэр цагдаагийн ажилтан жагсагчид руу руу гал нээжээ. Эл явдал жагсагчид арлын зүүн хойд Сай Ван Хо дүүргийн замын уулзварыг хаахыг оролдох үеэр гарчээ. Фэйсбүүк дээр тавьсан бичлэгээс үзвэл цагдаа нар болон жагсагчдын хоорон дох мөргөлдөөний үеэр нэг масктай эсэргүүцэгч хууль сахиулагчид руу ойртож ирэхэд цагдаа гар буугаа гарган түүн рүү бууджээ. Цагдаа дахин хоёр удаа буудсан ч албан ёсны мэдээллээр нэг л хүн шархадсан байна. 21 настай хохирогчийн биеийн байдал хүнд байгаа талаар цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ. Өөр нэг мөргөлдөөний үеэр эсэргүүцэгчид Их газрын бодлогыг баримтлагч идэвхтэр рүү шатамхай шингэн цацаж шатаасан аймшигт хэрэг гарчээ. Тэр хүний бие маш хүнд байгаа аж. Даваа гарагт Хонконгийн хэд хэдэн дүүрэгт томооон мөргөлдөөнүүд гарсан бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. Хонконгт сүүлийн таван сарын турш жагсаал цуглаан үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд 3000 гаруй хүнийг баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт 22 настай оюутан өндрөөс унасны улмаас нас барсан хэрэг гарсан бөгөөд жагсаалын улмаас хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн анхны тохиолдол энэ болжээ.