Ням гарагт /20196.11.10/ Испанид парламентын ээлжит бус сонгууль явагдлаа. Энэ удаагийн сонгууль нь Испанид сүүлийн 4 жилийн хугацаанд 4 дэх удаагаа болж байгаа юм. Одоогоор сонгуулийн дүн гараагүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан байдлаар Социалист нам тэргүүлж байгаа бололтой. Өнгөрсөн 4-р сард явагдсан сонгуулиар эл нам ялалт байгуулсан ч эвсэл байгуулж чадаагүй юм. Үүний үр дүнд Испани улс хагас жил засгийн газаргүй явж төсвөө баталж, эсэргүүцлээр буцалж буй Каталонийг тайвшруулж чадахгүй байна. Сонгууль олон явах тусам тус улс урт удаан хугацаанд үргэлжилсэн улс төрийн хямралаас гарах гарц улам бүрхэг болж буй талаар мэргэжилтнүүд тэмдэглэж байна.