Алдарт Louis Vuitton брэндийг үндэслэгчийн удмын жичинцэр загвар зохион бүтээгч Патрик-Луи Виттон 68 насандаа өөд болжээ. Энэ тухай Louis Vuitton-ны албан ёсны сайтад нийтэлсэн байна. Патрик Луи гэр бүлийн уламжлалаа үргэлжлүүлэн “Louis Vuitton”-ны ажилд 1973 онд нэгдсэн аж. Түүний элэнц өвөг Лиу Виттон өөрийн нэрээр нэрлэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаагаа 1854 онд байгуулсан бөгөөд тансаг зэрэглэлийн чемодан, төрөл бүрийн цүнх, загварын хувцас, сүрчиг зэргээр дагнадаг юм. Загвар зохион бүтээгчийн нас барсан шалтгааныг мэдэгдэлд дурдаагүй байна.