11-р сарын 11-ээс Польшийн иргэд АНУ-д визгүй зорчих болсон тухай Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгдлээ. Аялал жуулчлал, бизнесийн зорилгоор АНУ-д 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчих боломж энэ оны 11-р сарын 11-нээс нээгдлээ "гэж Дудагийн хэлснийг РАР агентлаг уламжлав. Өнгөрсөн 10-р сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ удахгүй Польшийн иргэдийн хувьд визийг цуцална гэжээ.