Энэтхэгийн Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн байгууллага (DRDO) 11-р сарын 8-нд шумбагч онгоцноос цаад тал нь 3,5 мянган км холын тусгалтай K-4 баллистик пуужин туршихаар төлөвлөж байна. Энэ тухай Лхагва гарагт /2019.11.06/ ANI агентлаг Энэтхэгийн засгийн газрын эх сурвалжийг дурдан мэдээлсэн байна. "DRDO Висахапатнам (Андхра Прадеш муж) хотын ойролцоо байрладаг усан доорх талбараас ирэх баасан гаригт /2019.11.08/ K-4 баллистик пуужин хөөргөнө" гэж эх сурвалж ярьжээ. K-4 пуужин нь нь Энэтхэгийн “Arihant” цөмийн шумбагч онгоцонд зориулан боловсруулж буй хоёр төрлийн пуужингийн нэг гэж онцолсон байна. Энэтхэгийн цөмийн зэвсгийн үндсийг газар дээр суурилсан тив хоорондын хоорондын пуужин бүрдүүлдэг юм. 2018 оны 12-р сарын 10-ны өдөр DRDO цөмийн цэнэгт хошууг 8 мянган км хүртэлх зайд хүргэх хүчин чадалтай тив хоорондын Agni-V баллистик пуужинг туршжээ.