БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Шанхай хотод Хонконгийн захирагч Кэри Ламыг хүлээн авч уулзжээ. Хоёр удирдагч Хонзонгод үймээн дэгдсэн цагаас хойш анх удаа нүүр тулан уулзаж байгаа аж. Си Жиньпин Хонконгийн байдлын талаарх Кэрри Ламын илтгэлийг сонссоныхоо дараа эмх замбараагүй байдал 5 сар үргэлжилж байгааг онцлон дурджээ. Түүний хэлснээр, Кэрри Лам тэргүүтэй Хонконгийн засаг захиргаа үүргээ бүрэн биелүүлж, засаг захиргааны тус онцгой бүсийн байдлыг тогтворжуулах, нийгмийн уур амьсгалыг сайжруулахад хүчин чармайлт гаргаж, амаргүй хүнд ажлын ард гарсныг дурдахын зэрэгцээ бодлого, үйл ажиллагаанд “бүрэн итгэлтэй” байгаагаа мэдэгджээ. Өмнө нь олж авсан мэдээллээр Кэрри Лам маргааш буюу Лхагва гарагт Хятадын засгийн газрын шадар сайд Хан Жэнтэй уулзахааар Бээжинд яаралтай дуудагдсан байна. Энэ үеэр Хонконгийн талаар төв засгийн газраас баримтлах бодлогод өөрчлөлт гарч магадгүйг эх сурвалжууд мэдээлжээ.