Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүрийн ажил 2019 оны наймдугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ.
Зорчих хэсгийн өргөн 14 м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2 м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам юм.
2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Тус замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн бөгөөд үүнээс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 нэгж талбар орсныг бүрэн чөлөөлж авто зам ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийн 1,4 км авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм.