Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгдлээ. Тус үзэсгэлэнд 30 гаруй гэрэл зурагчны 50 орчим бүтээл дэлгэгджээ. Бүтээлүүдэд Монголын байгаль, соёл, зан заншил, ахуй амьдрал, нийслэл хотын өнгө төрхийг илүүтэй харуулсан байна.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар "Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйд их таатай байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн нээх саналыг манай холбоонд тавьсан. Иймд бид жил бүрийн наадмаар гадаадын жуулчдад зориулан гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар боллоо. Энэ жилийн үзэсгэлэн Монголын гэрэл зургийн галерейд долдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Харин дараа жилээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоон худаг зэрэг газруудад уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна" гэлээ.