Өчигдөр буюу энэ сарын 26-ны орой 21 цагийн үед нийслэлийн СХД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Hyundai маркийн ачааны автомашины жолооч айлын гэрийг дайрсан ноцтой осол гарчээ. Ослын улмаас 10 настай хүүхдийн амь нас хохирсон байна.
Осол болох үед хүү гэртээ ганцаараа байжээ. Уг хэргийг үйлдсэн жолооч хүндээр гэмтэж, эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд түүнээс согтууруулах ундааны зүйл илрээгүй аж.
Цагдаагийн байгууллагаас ачааны автомашины тормоз ажиллагаагүй болсноос үүдэн осол гарсан байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж буй аж. Иймд албан байгууллагууд өөрсдийн автомашиныг техникийн үзлэгт тогтмол оруулж, хэвийн ажиллагааны бүрэн бүтэн байдлаа хангасны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна.