Өчигдөр буюу 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах ТМ Эко хүнс ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа. Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр зүй бусаар хорогдсон байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлэн, тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөв.