2019 оны тавдугаар сарын 23-нд буюу өчигдөр орой Эмээлтийн орчимд их хэмжээний муудсан махыг зориулалтын бус газарт хадгалж бэлтгэж байсныг ЭЦА болон МХЕГ хамтран илрүүлэн, шалгаж байна. Тухайлбал, муудсан махыг бодист оруулж үнэр, амтыг нь арилган зарж борлуулж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг илрүүлжээ.