"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Монголын зэс корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг яллагдагчаар тооцон, цагдан хорих саналаа Нийслэлийн прокуророор дамжуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Иймд энэ сарын 21-ний өдөр тус саналыг шүүх хэлэлцсэн нь өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсаны улмаас хурал хойшилсон.
Тэгвэл цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дахин хэлэлцсэн байна. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.