Өчигдөр буюу 2019 оны тавдугаар сарын 21-ний 18.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суудаг 15 настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ баганаас өөрийгөө боомилж, амиа хорлосон хэрэг гарчээ.
Охин амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн ба тус гэрээслэлд "Аав ээж хоёр үргэлж маргалддаг тул цаашид тэвчих арга алга. Энэ нь надаас болдог. Ээжийг минь арван жилийнх нь уулзалтад заавал явуулаарай" гэх утга бүхий зүйл бичсэн байжээ.
Уг хэргийг СХД-ийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна.