"БЗД-ийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ” гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны тавдугаар сарын 21-ны 08.01-д цагт иржээ. Тус мэдээллийг шалгахад Орхон аймгийн харьяат 37 настай эрэгтэй “Б” ажил хийж байгаад унаж гэмтэн 103 дуудаж үзүүлэн ГССҮТ-н хүзүү нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгааг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна.