ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж буй. Тэгвэл өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэх хэрэгт "Монголын зэс корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг яллагдагчаар тооцон, цагдан хорих саналаа тус ажлын хэсгээс Нийслэлийн прокуророор дамжуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ. Харин шүүхээс хүсэлтийг нь хүлээн авч, удахгүй хэлэлцэхээр болжээ.