Өнөөдөр 09.00 цагт Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан болно. Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай, Орон нутгийн хамгаалалтад авах тухай болон Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.