Улаанбаатар хотын иргэн бүр замын түгжрэлээс болж бухимдаж, яаж шийдэх вэ гэж толгойгоо гашилгаж байна. Гэтэл зарим том толгойтнууд 12.40 цагт, зам ачаалалтай үеэр нэгдүгээр эгнээг нь эзлээд зогсох юм. Зам муутайгаас биш, иргэд ухамсаргүйгээс л Улаанбаатар түгжирдгийг эл явдал нотлох биз ээ.
Гадаадын улс орнуудад зүлгээ шөнөөр усалдаг, замаа шөнө засдаг гэж манайхан байнга ярьдаг. Тэгсэн атал өөрсдөө гудамжны гэрэл солих гэж өдрийн цагаар төв замаа “хааж” байна. Түгжрэх яах вэ гэхэд олон нийтийн газарт, түмэн хүн холхисон гудамжинд байрлуулсан өргөгч цамхаг нь гэнэт нурвал, эсвэл цахилгааны осол гарвал яах вэ?