НИТХ-ын ээлжит XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хуралдаж Нийслэлийн 2019 оны төсөв болон бусад багц асуудлыг хэлэлцэн батлах байсан. Гэтэл НИТХ дахь МАН, АН-ын бүлэг, асуудлыг өргөн барьсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуралдааныг нэг өдрөөр хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн учир хуралдааны дэгийн 4.6 дэх заалтыг үндэслэн Хурлын дарга НИТХ дах хоёр намын бүлгийн дарга нартай зөвшилцөн маргааш буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны Лхагва гарагийн 10.00 цагт Хангарьд ордны хуралдааны танхимд хуралдуулахаар тогтлоо.
Мөн завсарлага авсан байсан НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Засаг дарга С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайдад гаргасантай холбоотойгоор 2018 оны 12 сарын 05-ны Лхагва гарагт хуралдахаар боллоо.