Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу “Зулын 25”-ны Их дүйчин өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг эртнээс бэлгэшээж монголчууд зул өргөж, буян үйлддэг байна. Сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг тул нүгэл үйлдэхийг цээрлэдэг.
Богд Зонхов 8 жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал барьжээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгожээ.