Жолоочийн даатгалын тухай хуулийн арванзургадугаар зүйлийн 16.5-д буюу даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбоотой гарсан зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна гэжээ. Тиймээс зам, тээврийн осолд өртсөн жолооч хохирлын нөхөн төлбөр авахдаа учирсан хохирлыг үнэлүүлсний хөлсийг нэмэх аж. Иргэд хуулийн эл заалтыг мэдэхгүйгээс, мэдээлэлгүйгээс болж хохирлыг үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг авдаггүй тохиолдол нийтлэг байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам