"Уншлагыг дэмжих-2021" төслийн хүрээнд Нийслэл хотод анх удаа хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Тухайлбал, ирэх арванхоёрдугаар сарын 01-02-ны бямба, ням гарагт нийслэлийн бүх номын дэлгүүр, хэвлэлийн газрууд нэг дор хамгийн их хмядралтай номын худалдааг ЕБС, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах юм байна. Үзэсгэлэн худалдаа Соёлын төв өргөө, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд тус тус болох гэнэ.