Есөн настай хүүхдүүд нийлж айлаас зэвсэг хулгайлан зарах гэж байгаад баригджээ. Баянзүрх дүүргийн VIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёрдогч түүхий эд авдаг нэг цэгт хоёр хүү “Ийм юм авах уу” гээд АК бууны дүүрэн сумтай дайз (магазин), ангийн том хутга харуулсан аж. Үүнийг нь харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, шалгуулахад, дээрх хороонд оршин суудаг есөн настай Б, П нар нэг айлын сууцнаас хулгайлан, түүхий эд авах цэгт зарах гэж байсан нь тодорхой болжээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон