Иргэд гар утасны аппликэйшнээр дамжуулан такси захиалах, явах чиглэлийн дагуу үнийг урьдчилан мэдэх боломжтой боллоо. Нийслэлийн оршин суугчид захиалгын үйлчилгээг авч эхлээд байна.
“Максим” захиалгын үйлчилгээ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрлийн бусад үйлчилгээнээс зарчмын олон ялгаатай. Явах чиглэл, үйлчилгээний онцлогийг заасны дараа шууд үйлчилгээний үнээ мэдэх болно. Үнийг хамгийн оновчтой замаар тодорхойлох учир тоолуур илүү гүйх боломжгүй. Үйлчилгээний үнэ 1500 төгрөгөөс эхэлнэ. Тогтоосон, хөдөлгөөнгүй үнэлгээтэй учир зорчигч хэдийг төлөхөө мэдэж, зарлагаа төлөвлөх боломжтой.
Өнөөдрийн байдлаар, Монголд гар утасны аппликэйшнээр дамжуулан машин захиалах боломжийг иргэдэд олгож байгаа цөөхөн хэдэн такси захиалгын үйлчилгээний нэг юм. 2019 онд шууд хандах төвийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр та тусгай дугаарт диспетчерийн нэмэгдэлгүйгээр зөвхөн гар утасныхаа ярианы тарифаар холбогдох болно.
Жолооч нар гар утасны "Taxsee Driver" аппликэйшн ашиглах бөгөөд энэ нь өөртөө ойр байгаа захиалгыг үнэ, чиглэлтэй нь харах боломжийг олгоно. Мэдээллээр хангах үйлчилгээний хөлсийг хамтран ажиллах нөхцлөөс шалтгаалан гүйцэтгэсэн захиалга бүрт үнийн дүнгийн 10%-аас эхлэн тооцно.
Улаанбаатар хотод хуримтлуулах туршлага нь үйлчилгээг Монгол улсын иргэдийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сайжруулах боломжийг олгоно. Удахгүй бусад хот, суурин газруудад үйлчилгээгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.
"Монгол улсад “Максим” үйлчилгээ хөгжих гайхалтай боломж бий. Учир нь бараг хүн бүрийн хэрэглэж байгаа ухаалаг утсаар дамжуулан таксины үйлчилгээ авахыг бид санал болгож байгаа юм. Бид такси үйлчилгээг нэг талаас иргэдэд илүү эвтэй, ашигтай, аюулгүй болгох, нөгөө талаас жолооч нарын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Олон түмэнд хэрэгцээтэй, шаардлага бүхий үйлчилгээ болно гэж найдаж байна" гэж Монгол дахь үйлчилгээний чиглэлийн удирдагч Андрей Спирин ярилаа.