Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр багавтар үүлтэй, салхи баруунаа секундэд 3-8 метрт хүрнэ. Зарим үед секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ. Харин Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө 0-2 градус хүйтэн байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 47 орчим хувь, агаарын даралт 866 орчим гектопаскаль байна.