Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй.
Энэхүү журмын дагуу Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 08, 09-ний өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.