Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр үүлшиж, салхи баруун хойноос секундэд 5-10 метрт хүрнэ. Зарим үед секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ. Харин Улаанбаатарт хур тунадас орохгүй, өдөртөө 7-9 градус дулаан байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 54 орчим хувь, агаарын даралт 875 орчим гектопаскаль байна.