Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
10 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 299 дахь өдөр бөгөөд он дуусахад 66 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2568.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 369.40, вон 2.28 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан ОУЭШБХ 09.00 цагаас МУИС-ийн номын сангийн 502 тоот танхимд болно.
- Хөрсний хүнд металлын бохирдлыг саармагжуулах ажлын технологийн судалгааны арга зүйн талаарх үзүүлэх сургалт 10.00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
- 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
- МЗХ-оос зохион байгуулж байгаа "Эврика-2018" эрдэм шинжилгээний их хурлын "Мөргүншил-соёл хүмүүжил" салбар хуралдаан 10.00-16.00 хооронд БСШУСЯамны 401 тоот хурлын танхимд явагдана.
- 10.00 цагт НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар Улаанбаатар хотын химийн бодисоор хамгийн их бохирдсон бөгөөд агаар, хөрс усны бохирдлын эх үүсвэр болсон Хан -Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлгийг Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-с Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн 2 давхрын хурлын зааланд олон нийтэд зориулан 10.00-12.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
- 10.00 цагаас СХД-ийн 26-р хорооны 253-р цэцэрлэгийн 300 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна. 253-р цэцэрлэг нь Улаанчулуутын хогийн цэгийн наана байрладаг юм.
- ЦЕГ дээр 11.00 цагт галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хуралтай.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1995 оны энэ өдөр NCT хамтлагын гишүүн Юүта (Накамото Юүта) мэндэлжээ.
- Өнөөдөр интерсекс буюу аль аль хүйсийн анхдагч ба дайвар шинж тэмдэгтэй төрсөн хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1994 онд Иордан болон Израйл улс нар Энхийн гэрээнд гарын үсэг зуржээ.
- 1984 онд "Baby Fae" хэмээн нэрлэгдсэн зүрхний өвчтэй төрсөн бяцхан хүүд нохой сармагчны зүрхийг амжилттай шилжүүлэн суулгаж байжээ.