ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монголд албан ёсны айлчилж буйтай холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд дараах зохицуулалт хийх талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Яармагийн зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам гэсэн таван чиглэлийн замуудыг тухай бүрт түр хугацаагаар хэсэгчлэн хааж, зохицуулалт хийх юм байна.