Кино урлаг сонирхогчдод хэдийн танил болсон “48 цаг” наадмын бүртгэл эхэлжээ. Уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадмыг өнөө жил ес дэх удаагаа зохион байгуулна.
Уран бүтээлч, кино сонирхогчид 48 цагийн дотор ур ухаан, хурд хүчээ сорин 4-7 минутын кино бүтээн оролцох боломжтой. Наадам ирэх сарын 12-14-нд болох бөгөөд шилдгээр шалгарсан бүтээлийн эзэд ирэх оны гуравдугаар сард АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болох “Filmapalooza” олон улсын наадамд оролцож, дэлхийн 150 орны уран бүтээлчтэй өрсөлдөхөөс гадна Францын Канн хотын олон улсын кино наадмын бэсрэг киноны төрөлд бүтээлээ үзүүлэх эрхтэй болох юм.
А.Хангай