Нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой цөөхөн газрын нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Гэвч цэцэрлэгт хүрээлэнд шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал их ургах болжээ.
Үүнээс улбаалан хортон шавж, ялаа шумуул олшроод зогсохгүй иргэдийн тав тухыг алдагдуулж байгаа юм. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид хөл газрын ургамлыг цэвэрлэх ажлыг эхлүүллээ.
Энэ талаар тус хүрээлэнгийн зохион байгуулагч Х.Нямбуу “Хөл газрын ургамал харшил үүсгэх нь их байдаг. Иймд иргэдийн тав тухыг хангахын тулд зэрлэг ургамлыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн” гэв.
Дашрамд дурдахад, дээрх төрлийн хогийн ургамлыг зулгааж, шатаах нь тоосжилтыг улам нэмэгдүүлдэг ажээ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан