Өнөө шөнө Завханы зүүн хэсгээр, маргааш өдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна хэмээн цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн аравдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш буюу аравдугаар сарын 24-ний өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх гэнэ.