Усан үзмийн хальсанд агуулагддаг ресвератрол хэмээх бодис уушгины хорт хавдрын эсийг дарангуйлах үйлчилгээтэй гэж Швейцарын эрдэмтэд мэдээлсэн байна. Энэ нь онцгой үйлчилгээтэй антибиотик гэсэн үг аж. Ресвератрол нь өөр ургамал, жимсэнд бага хэмжээгээр агуулагддаг. Харин усан үзмийн хальсанд хамгийн их байдгийг онцолжээ.
Уушгины хорт хавдрын эмчилгээг хулганад туршиж байгаад эл үр дүнг тогтоосон гэдгээ тэд мэдээлжээ.