Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, устай холбоотой үндэсний хөтөлбөрүүд, бусад баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор УСУГ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, СӨХ-д, МХЕГ-ынхан нийслэлийн ундны усны талаар иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төвлөрсөн ус хангамжийн чанарыг шинжлэхэд хатуулаг, эрдсийн хэмжээ стандартаас хэтрээгүй, нянгийн бохирдол өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлттэй гарсан гэнэ. Ус хангамжийн эх үүсвэрүүдийн энгийн хамгаалалтын бүсийн дэглэм алдагдсан зөрчил түгээмэл байсан нь шалгалтын явцад илэрчээ. Мэргэжилтнүүд ундны усан дахь төмрийн агууламж стандартын шаардлага хангасан гэсэн “дүн” тавьсан ч “Зэвтэй ус гарч байна” гэсэн гомдол орон сууцанд амьдардаг оршин суугчдаас байнга ирж буйг энэ үеэр онцолсон аж.
Бэлтгэсэн: Ж.Сувд