Есдүгээр сарын 23-ны ням гариг. Билгийн тооллын 14, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр. Өглөө нар 06.41 минутанд мандан, орой 18.46 минутанд жаргана.
Уг өдөр бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд морь, луу жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлэх нь зүйтэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал эд мал арвижих гэнэ.