ОХУ-ын Читад “Забайкальскийн олон улсын кино наадам” 5-р сарын 31-нээс 6-р сарын 3 хүртэл болж өнгөрлөө. 7 дахь удаагаа болж байгаа тус наадамд Орос, Хятад, АНУ, Унгар, Монгол зэрэг орны кинонууд өрсөлджээ.
- Шилдэг кино “Лес” найруулагч Роман Жигаловын бүтээл
- Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг СТА С.Болд-Эрдэнэ “Хоёр амь” киноны дүрээр
- Шилдэг эмэгтэй жүжигчин Александра Борбей (Унгар) тус тус тодорчээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Ардын жүжигчин Вадим Абдрашитов, Хятадын “Урга” киноны жүжигчин Бадема, найруулагч Антон Золотухин, жүжигчин Егор Кончаловский, найруулагч Солбон Лыгденов зэрэг хүмүүс багтжээ. Наадмыг “Зөн билгийн тулаан”-ы хөтлөгч Марат Башаров хөтлөн явуулсан байна.
(ОХУ) “Забайкальскийн олон улсын кино наадам” 2011 оноос зохион байгуулагдаж байгаа.