Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 15 сум, 58 багийг хамарсан олон ажлууд хийгдэж байна.
Түүний нэг Даланзадгад сумын 2 дугаар багийн төв, өрхийн эмнэлгийн хамт 2 давхар шинэ барилгын ажил өнөөдөр эхэллээ. Орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр манай аймгийн "Тэлмүүн доной" ХХК гүйцэтгэж байна. 9 дүгээр сарын эхээр барилгыг дуусгаж хүлээлгэн өгөх юм. Барилга дээр тогтмол 20 хүн ажиллана.
Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар багууд шинэ багийн төв, шинэ энмэлгүүдтэй болно. Иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар хүртээмж сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа аж.