Манай оронд балетын урлаг хөгжөөд 60-аад жил болж байгаа. Энэхүү урлагийг хөгжүүлэхийн тулд БСШУС-ын сайдын ивээл дор “Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдаан өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа эхэллээ.
Уралдаанд 6-8, 9-11, 12-14, 15-18 насны ангиллаар мэргэжлийн түвшинд хичээллэж буй 140 гаруй хүүхэд өрсөлдөж байна.
Дэлхийн тавцанд эх орноо төлөөлөн оролцох чадварлаг бүжигчдийн авьяасыг нээж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг олгох зорилгоор зохион байгуулж буй тэмцээнийг шүүхээр Берлин, Герман, Казахстанаас шүүгчдийг урилгаар авч ирсэн гэнэ. Мөн Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хороо байгуулагдаж, удирдах зөвлөлтэй болж байгааг мэргэжилнүүд онцоллоо.