Энэ бол гэрэл зураг биш. Авьяаслаг зураачийн бодит байдалд хамгийн дөхүүлж зурсан уран зураг. Энэ чадвараараа тэрбээр уран зураг сонирхогчдын дунд нэлээдгүй алдаршиж байна. 43 настай Ким Ян Сам хэмээх зураач АНУ-ын Нью-Йорк хотноо амьдардаг бөгөөд энэ төрлийн уран бүтээлээр 20 жилийн өмнөөс мэргэшиж иржээ.Энэ нь уран зургийн гиперреализм хэмээх төрөл бөгөөд 1970-аад оноос анхны бүтээлүүд гарч байв. Харин сүүлийн жилүүдэд илүү хүчтэй хөгжсөнөөр олон үзэгч, дэмжигчидтэй болсон.
Нэг зургийг зурахад 3-10 сар зарцуулагддаг.
Түүний зурагнуудын дундаж үнэ 10 мянган доллар.
Тэрбээр дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэгд үзэсгэлэнгээ гаргахыг хүсдэг.
Ким Ян Сам: Би байгаль дэлхий, хүрээлэн байгаа орчноос эрч хүч авдаг. Миний дуртай сэдэв бол бичил биетнүүд, жижиг амьтад. Миний бтүээлүүдийг үзсэн хүмүүс "Энэ чинь гэрэл зураг юм биш үү" гэж үргэлж асуудаг.
Ким Ян Сам: Урлаг бол бурханаас надад өгсөн бэлэг юм. Бүтээлүүд маань хүүхдүүд шиг минь надад үнэ цэнтэй.