Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11, 12-нд өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ